НҮБ-ын Ерөнхий ассамблей 1992 оноос эхэлж, жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу Монгол Улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр 31 дэх жилтэйгээ золгож байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үе үеийн ахмад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаа өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд ирсэн ахмад буурлууд маань ажиллаж байсан үеэ дурсан ярьж, ажилтан албан хаагчдадаа өөрийн үнэтэй сургаалаа хэлж, ирээдүйд хийх бүтээх шинэ санаа, урам зориг хайрлалаа.
Монгол Улсын хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууддаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт хамт олны нэрийн өмнөөс Олон Улсын Ахмадын Баярын мэнд дэвшүүлье.