•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Дүрэм, журам
    • Шийдвэрийн тойм
    • Шүүгчин ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм

ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ТАЛААР ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

   Шүүхийн захиргааны албан хаагчдын “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлэг 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн ордонд эхэллээ.

   Бүх шатны шүүхийн захиргааны албан хаагчид, Улсын Их Хурал, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, олон улсын байгууллагын төлөөлөл уг хэлэлцүүлэгт оролцож байгаа юм. Хэлэлцүүлгийг нээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг үг хэллээ.

   Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал уншиж танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлтдээ “Та бүхэн шүүхээр эрхээр хамгаалуулахаар ирсэн иргэдийг анхлан тосож авч, үдэн гаргадаг, шүүхийн нүүр царай болдог нэн чухал хариуцлагатай албан хаагчид юм. Иймд та бүхэн мэргэжлийн ёс зүй, сахилга хариуцлагыг чанад сахиж, хичээн хөдөлмөрлөх ёстойг онцгойлон анхааруулж байна” гэжээ.

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга, Монголын шүүхийн захиргааны ажилтны холбоонытэргүүн Н.Батхүү “Шүүхийн захиргааны өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр итгэл тавьж, шүүхийн захиргааны албан хаагчдад тулгамдаж буй асуудал, гадаад орнуудын туршлага, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох саналаа илэрхийллээ.

 

 

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх