Тус шүүхээс хууль зүйн дээд боловсрол олгож буй их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудад шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэх, шүүхийн Тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны чиг үүрэг, онцлогийг таниулах, шүүхийн захиргааны хүний нөөцийн залгамж халааг бэлтгэх зорилгоор шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг оролцуулсан баг бүрдүүлэн танилцуулга хийж байгаа билээ.
Энэ удаад ШИХИХУТУГ их сургуулийн өдрийн ангийн оюутнуудад 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхийн шүүгч Г.Урангуа “Шүүхийн тухай ойлголт, шүүхийн эрхэм зорилго” сэдвээр ерөнхий ойлголтыг өгч, шүүгчийн туслах Ц.Оюун-Эрдэнэ, А.Тэмүжин нар шүүхийн захиргааны ажилтны албан тушаалын онцлогийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хийж, оюутан залуусын сонирхсон асуултад хариуллаа.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ