Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөн удирдлагын хэлтсийн дарга Э.Азбаяр, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Батболд, Мэдээлэл технологийн инженер Б.Хангал, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар нь шинээр шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар томилогдсон М.Мандах, Ж.Намуунцэцэг, Ж.Мөнхдэлгэр нарт “Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллахад анхаарах асуудал”, “Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, Техник зохион байгуулалтыг хангах”, Live.mn шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем хөтлөх ажиллагаа” зэрэг сэдвүүдээр 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр сургалт орлоо.
Уг сургалтаар шинээр томилогдсон албан хаагч нарт Төрийн албан хаагчийн ёс зүй, хувцаслалт, биеэ авч явах байдал, Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд ажиллах зааварчилгаа, Шүүх хуралдааны бэлтгэл зохион байгуулалтын хангах, Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, Шүүх хуралдааны техник зохион байгуулалтыг хангах ажиллагаануудад анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж мэдээлэл өглөө.
Шинээр томилогдсон албан хаагч нартаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР