Шихихутаг их сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутнуудад 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байр, шүүхийн ил тод нээлттэй байдал, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаатай тус тус танилцлаа.
Тус оюутнуудыг Шүүгч А.Ганзориг хүлээн авч уулзан сонирхсон асуултад нь хариулт өгөн ярилцаж, Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Төгсбуянжаргал шүүхийн үүсэл хөгжил, бүтэц орон тоо, шүүхийн үйлчилгээний талаарх мэдээлэл шүүхийн байр, шүүх хуралдааны танхимууд болон “Цахим хөтөч”, “Нээлттэй шүүх”, “Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэг” зэрэг шүүхэд хэрэгжүүлэн ажиллаж буй үйлчилгээний талаар мэдээлэл өгсөн бөгөөд тэдний сонирхсон асуултын талаар ярилцаж, шүүх хуралдааны жишиг танхим зэргийг танилцууллаа.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Сэтгэгдэл үлдээх
Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *