•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалт зохион байгуулав

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтаа Баянзүрх дүүргээс эхлүүлээ. Сургалтыг шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга С.Одмаа, Хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Э.Азбаяр нар удирдан явуулав.

 

Тус шүүх нь 2020 онд нийт 767 иргэдийн төлөөлөгчийн нэрсийг батлуулсан бөгөөд үүнээс 127 нь Баянзүрх дүүргээс сонгогдсон  иргэдийн төлөөлөгч юм. Хууль сурталчлах ажлын хүрээнд эдгээр сонгогдсон иргэдийн төлөөлөгчдөд урилга хүргүүлж, 2 удаагийн сургалтаар 40 орчим иргэдийн төлөөлөгчид Захиргааны шүүхийн онцлог, Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэн бэ, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, эрх, үүрэг, ач холбогдол, иргэдийн төлөөлөгчид олгох цалин хөлсний талаар мэдээлэл өглөө.

 

Мөн сургалтын үеэр Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд хууль сурталчлах өдөрлөг зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга С.Одмаа, Хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Э.Азбаяр, шүүгчийн туслах Ц.Ариунтамир, мэдээллийн технологийн мэргэжилтэн М.Зоригтзаяа нар иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, Захиргааны ерөнхий хуулийн танилцуулга бүхий 7 төрлийн брошур, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга тарааж  ажиллалаа.

 

Дашрамд дуулгахад, Тус шүүхийн тамгын газраас дэлхий нийтэд тархсан цар тахлын /Ковид өвчний/ улмаас сургалт хийх боломжгүй байсан тул тус шүүхийн зүгээс нэрс нь батлагдсан 767 иргэдийн төлөөлөгчид ил захидал, иргэдийн төлөөлөгчийн танилцуулга мэдээлэл хүргүүлээд байсан юм.

 

 

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх