•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧИД ШҮҮХ, ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

      Нийслэлийн ерөнхий боловсролын 147 дугаар сургуулийн 10,11,12 дүгээр ангийн сурагчид  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байр, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа.

    Сурагчдыг Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Төгсбуянжаргал хүлээн авч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдлыг хүлээн авах, хуваарилах үйл явц болон Шүүхийн үүсэл хөгжил, бүтэц, орон тоо, шүүхээс иргэдэд үзүүлдэг үйлчилгээнүүдийн талаар мэдээллийг өгч шүүхийн байрны 1-3 давхарт байрлах шүүх хуралдааны танхим болон шүүхийн захиргааны ажилтнуудын ажиллах орчинтой танилцууллаа.

 

 

 

      Үүний дараа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгч А.Ганзориг сурагчдыг хүлээн авч уулзаж,  шударгаар шүүлгэх эрх, хуулийн өмнө эрх тэгш байх, ёс зүй, шүүхийн чиг үүрэг, шүүгчийн ажил мэргэжил, Үндсэн хууль, хүний эрх, хууль дээдлэх зарчим хийгээд мэргэжил сонголтын талаар ярилцсан юм. Сурагчдын зүгээс хууль хэрэглээний талаар болон мэргэжлээ хэрхэн зөв сонгох, шүүгч болоход цаашид юуг анхаарах, талаар тодруулан асууж хариулт авлаа.

      Шүүхийн үйл ажиллагаатай танилцсаны дараа сурагчид шүүхийн байгууллага, шүүгчийн албан тушаалын чиг үүргийн талаар тодорхой мэдээлэл олж авсан бөгөөд шүүхийн тогтолцоо, ажил мэргэжлийн онцлогийн хүрээнд мэдлэгээ бататгаж, мэргэжил сонгоход онцгой ач холбогдолтой уулзалт болсныг онцолсон юм.

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх