•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

Дадлагажигч оюутнууд шүүхтэй танилцав

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар МУИС-ийн Хууль зүйн сургуультай  жил бүр хамтран ажиллах гэрээ байгуулан оюутнууд дадлагажуулдаг уламжлалтай.  Өнөөдрийн байдлаар тус шүүхэд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 15 оюутан дадлагажиж байна. Тус шүүхийн Тамгын газраас дадлагажигч оюутнуудад зориулан “Шүүхтэй танилцах” ажил зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд оюутнуудад шүүхийн шинэчлэл, ил тод нээлттэй байдал, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа болон тус шүүхэд хэрэгжүүлэн ажиллаж буй “Цахим хөтөч”, “Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэг, “чат бот”, “Медиа хөтөч” зэргийн талаар мэдээлэл өгч, шүүх хуралдааны жишиг танхим болох “Ногоон танхим”-тай танилцууллаа.

 

Эдгээр оюутнууд 16 долоо хоногийн турш тус шүүхэд дадлагажна. Энэ хугацаандаа шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд явуулах ажиллагаа тус бүрд биечлэн оролцож, танхимын сургалтаар олж авсан мэдлэгээ бататгаж авдгаараа давуу талтай.

Мөн дадлагын хугацаанд шүүгчээс гарах эрхийн актууд болон захиргааны хэрэг үүсгэхээс татгалзах тухай, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоох тухай, нэхэмжлэлийг буцаах тухай, захиргааны хэрэг үүсгэх тухай, шүүх хуралдааныг товлон зарлах тухай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх зэрэг шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шүүхийн шийдвэрүүдийн төсөл боловсруулах ажлыг биечлэн хийж, суралцаж байна.

 

Тус шүүхэд 2020 оны байдлаар МУИС-ийн Хууль зүйн сургууль, Их, Засаг их сургууль, Шихихутуг их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Түшээ хууль зүйн дээд сургууль, Дотоод хэргийн их  сургууль зэрэг сургуулийн 46 оюутан амжилттай дадлагажсан байна. Оюутнууд курс, дамжаанаасаа шалтгаалаад харилцан адилгүй хугацаанд үйлдвэрлэлийн дадлага хийдэг. Тухайлбал, 2, 3 дугаар дамжааны оюутнууд танилцах дадлагаа 7-14 хоног хийдэг бол төгсөх ангийн оюутнууд үйлдвэрлэлийн дадлагаа 3 сар гаруй хугацаанд, магистрт сурч буй оюутнууд мэргэжлийн дадлагаа 7 хоног тус тус хийдэг.

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх