Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарт Тамгын газрын Эрх бүхий албан тушаалтнаас “2024 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэхэд анхаарах асуудлууд” сэдэвт сургалтыг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү сургалтын үеэр хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах хуулийн хугацаа, 2024 онд шинэчлэн батлагдсан “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг” -ийн маягт нөхөх заавар, анхаарах асуудал, хариуцлагын талаар танилцууллаа.



НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР