•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

Чингэлтэй дүүрэгт Шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалт зохион байгууллаа

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар Чингэлтэй дүүргийн Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран “Шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалт” зохион байгуулав. Сургалтыг шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга С.Одмаа удирдан явууллаа.  Сургалтын үеэр Сүхбаатар дүүргээс сонгогдсон иргэдийн төлөөлөгчдөд урилга хүргүүлж Захиргааны шүүхийн онцлог, Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэн бэ, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, эрх, үүрэг, ач холбогдол, иргэдийн төлөөлөгчид олгох цалин хөлсний талаар мэдээлэл өгч, танилцуулга, гарын авлага тараав.

 

Мөн хууль сурталчлах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-д хууль сурталчлах өдөрлөг зохион байгуулсан юм. Өдөрлөгийн үеэр Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал, шүүгчийн туслах С.Мөнх-Эрдэнэ, мэдээллийн технологийн мэргэжилтэн М.Зоригтзаяа нар иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн гарын авлага, Захиргааны ерөнхий хуулийн танилцуулга бүхий 7 төрлийн брошюр, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга тарааж  ажиллалаа.

 

Дашрамд дуулгахад, Тус шүүх нь 2020 онд нийт 767 иргэдийн төлөөлөгчийн нэрсийг батлуулж, дэлхий нийтэд тархсан цар тахлын /Ковид өвчний/ улмаас сургалт хийх боломжгүй байсан тул нэрс нь батлагдсан иргэдийн төлөөлөгчид ил захидал, иргэдийн төлөөлөгчийн танилцуулга мэдээлэл хүргүүлээд байсан юм.

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх