•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АБСОЛЮТ ЭРХ

       Шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн  2023 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 128/ШШ2024/0010 
       Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
     Тоймын агуулга:  Нэхэмжлэгч Г-ээс “...Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.2 дахь хэсгийг хүчингүй болгосон байхад уг зохицуулалтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр нэг удаагийн тэтгэмжийн олгохгүй байгаа нь эрх зөрчсөн.” гэж маргасан.
      Хариуцагч Нийслэлийн Боловсролын газраас  “...Г нь нийтдээ 21 жил, 7 сар, үүнээс 17 жил ажилласан боловч ажилласан жил нь тасарч сүүлийн 2 жил 5 сар 24 өдөр ажилласан. Тухайн иргэний тэтгэвэр тогтоолгосон үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ... журмын 1.2 дахь хэсэгт заасан шалгуурыг нэхэмжлэгч хангаагүй тул тусламжийг олгох боломжгүй тул олгоогүй” гэж тайлбарлажээ.
     Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2-т “... боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч ... нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ” гэсэн нь Засгийн газрын 2023 оны 243 дугаар тогтоолоор хүчингүй болсон. 
      Г нь боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалд нийтдээ 21 жил, 7 сар, үүнээс 17 жил ажилласан бөгөөд түүнийг өндөр насны тэтгэвэрт гаргах тушаал гарснаас хойш ч бага ангийн багшийн ажлаа үргэлжлүүлэн хийжээ.
     Иймд шүүхээс Г-ийн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:”, 5/ “өндөр наслах, ... ... эд, мөнгөний тусламж авах эрхтэй;”, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “... төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол ... нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно...”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана:”, 61.1.1-д ”... тэтгэвэр, тэтгэмж авах;” эрхийг сэргээн эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
      Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:
      https://shuukh.mn/single_case/14598?daterange=2023-12-21%20-%202025-03-25&id=1&court_cat=3&bb=1
      Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх