Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын албан хаагч нар 2025.03.27-ны өдрийн 16.00 цагт гамшиг, аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилтад нэгдсэн байдлаар хамрагдлаа.

Дуут дохио дуугарах үеэр шүүгч, албан хаагч нар мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу дадлагад оролцлоо.


Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль нь төрийн болон төрийн бус байгууллагын бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах мэдлэг эзэмшүүлэх ач холбогдолтой үйл ажиллагаа болов.


НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР