Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөрийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сургалтын шинэлэг хэлбэр болох "Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн сараас эхэлсэн уг сургалтад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдлаа. Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйч Б.Нямаа удирдан явуулсан юм.
Шүүгч нарт зориулсан сургалтын зорилго нь шүүхийн стресс, түүнийг үүсгэгч хүчин зүйл, сэргийлэх аргуудыг эзэмших, шүүгч өөрийн сэтгэл зүйг хэрхэн удирдах ур чадварыг хөгжүүлэх, шүүгч нийгмийн мэдрэмжтэй байх зэрэг шаардлагатай мэдлэг чадварыг шүүгчид олгох дадал, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн юм. Харин шүүхийн захиргааны ажилтанд зориулсан сургалтын зорилго нь ажлын байрны сэтгэл зүйн тэнцвэртэй байдал, стрессээс урьдчилан сэргийлэх, хэргийн оролцогчтой харилцах харилцааны ур чадварыг дээшлүүлэх талаар мэдлэг олгоход чиглэснээрээ онцлог байв.
Сэтгэгдэл үлдээх
Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *