Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр О.Бямбадэлгэрийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэрэгт урьдчилсан хэлэлцүүлгийг хэлэлцжээ.
Уг хэлэлцүүлгээр дээрх захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий байгууллагаас ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШЗ2020/7337 дугаар “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” захирамжийг илт хууль бус гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-д зааснаар хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Мөн тус урьдчилсан хэлэлцүүлгээр Хөдөлмөрийн үндэсний нам болон тус намаас нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшсэн эрх бүхий 27 нэр дэвшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэн уг маргаанд гуравдагч этгээдээр татан оролцуулахаар болсон байна.
Сэтгэгдэл үлдээх
Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *