•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ БОЛОН ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО

Татварын хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хууль хэрэглээ, ерөнхий ойлголтын талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газартай хамтарсан уулзалтыг зохион байгуулж, уулзалт ярилцлагад тус шүүхийн Ерөнхий шүүгч, бусад шүүгчид, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, мэргэжилтэн, шүүгчийн туслах нар, Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Д.Мөнхтамир, татварын улсын ахлах  байцаагч Д.Мөнхтуул, татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Б.Баттогтох, Х.Эрдэнэцогт нар оролцож санал бодлоо хуваалцлаа.

 

Уулзалтыг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн нээж, сүүлийн 5 жилийн байдлаар татварын маргаантай холбоотой 658 нэхэмжлэл хүлээн авч, 492 хэргийг шийдвэрлэсэн ба  цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа талаар дурдлаа.

Тус Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  С.Одмаа тус шүүхээр шийдвэрлэгдсэн татварын маргаантай хэргийн тоон үзүүлэлтийн талаарх мэдээллийг болон татварын маргаантай хэрэгт гарч буй зарим асуудлын талаар товч танилцуулгыг хийсэн юм.

 Мөн Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагч Д. Мөнхтуул татварын хуулийн шинэчилсэн найруулгад орсон гол өөрчлөлт, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар, татварын улсын ахлах байцаагч Ш.Цогзолмаа маргаан таслах зөвлөлийн үйл ажиллагаанд орсон шинэчлэлт өөрчлөлтийн талаар тус тус мэдээлэл өгч ажиллаа.

 

 Уулзалтын эцэст Татварын ерөнхий газрын хуулийн хэрэгжилтийг хангах газрын хамт олны зүгээс татварын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл номыг тус шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, тамгын газарт гардуулснаар өндөрлөлөө.

 

 

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх