Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн удирдамж”-ийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Улсын ерөнхий архивын газраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын архивын үйл ажиллагаатай 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр танилцлаа.

Тус уулзалтаар Тамгын газрын архивын үйл ажиллагааны бүрэн бүтэн байдал, архивын баримтын хадгалалт, хамгаалалт хангагдсан эсэх, архивын өрөө тасалгаа, хадгаламжийн сангийн аюулгүй байдал, хадгаламжийн сангийн данс бүртгэл журмын дагуу үйлдэгдсэн эсэхтэй танилцаж арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР