•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

Түр журмын хэрэгжилт

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолоор баталсан гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед баримтлах Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн хөдөлгөөний түр аргачлалыг удирдлага болгон тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс  2020 оны 11-р сарын 27-ны 1401 дүгээр тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ажиллах түр журмыг  баталсан.

     Тус Тамгын газраас  журмын хэрэгжилтэд  хяналт тавьж бэлтгэл байдлыг хангаж ажилласнаар 2020 оны 12 дугаар сарын 01–ний өдрөөс эхлэн шүүх хуралдааныг хэргийн оролцогчдын саналыг харгалзан зайлшгүй тохиолдолд танхимд /биечлэн/ болон онлайнаар  хэвийн  явуулж эхэллээ.  Танхимд хурлыг явуулахдаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж шүүхээр нэвтрүүлж байгаа бөгөөд иргэний халуун үзэх, байгууллагын эмч тандалт судалгааг авч биеийн байдлыг хянаж оруулснаар  шүүх хуралдааныг явуулж байна.

     Шүүх хуралдааны ажиллагаанд биечлэн оролцох, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүхийн байранд нэвтрүүлэхдээ амны хаалт, нэг удаагийн бээлий хэрэглэх , гадуур хувцсаа уутанд хийж өлгүүрт өлгөх уг уутыг шүүхийн байрнаас гарахдаа хогийн саванд хийх журмуудыг мөрдөн хэрэгжүүлж байна.

 

     Мөн гамшгаас хамгаалах болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед ажиллах орон тооны бус шуурхай штабыг байгуулж тусгай горимоор ажиллах ажлын төлөвлөгөөг баталсан ба өнөөдөр төлөвлөгөөний биелэлт, хийгдэж буй арга хэмжээний цар хүрээ, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажлын талаар хуралдлаа. 

 

 

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх