Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Гамшгийн үеийн орон тооны бус шуурхай штабын бүрэлдэхүүн өнөөдөр хуралдлаа. Хурлыг Гамшгаас хамгаалах орон тооны бус шуурхай штабын шүүхийн хэвийн үйл ажиллагаа тогтвортой байдал хариуцсан албан хаагч, Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, Гамшгаас хамгаалах орон тооны бус штабын дарга, Тамгын газрын дарга Н.Батхүү нар даргаллаа.
Шуурхай штабаас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ажиллах түр журам, төлөвлөгөөг боловсруулж, шүүгчдийн зөвлөгөөнөөр батлуулж ажилласны дагуу штабын хурлыг:
Гамшгаас хамгаалах орон тооны бус шуурхай штабаас “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед ажиллах түр журам” болон төлөвлөгөөний дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг сонсох
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан цаашид авах арга хэмжээний талаарх саналыг шуурхай штабын албан хаагчдаас авах
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан цаашид авах арга хэмжээг шийдвэрлэх гэсэн дарааллаар хэлэлцэж өөрсдийн хариуцсан ажлын талаарх мэдээллийг өгч цаашдаа хэрхэн ажиллах талаар санал авч холбогдох асуудлыг шийдвэрлэж ажиллаа.
Улмаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан цаашид авах арга хэмжээний талаарх саналыг шуурхай штабын албан хаагчдаас авч шийдвэрлэлтийг хэлэлцэн баталлаа. Үүнд:
2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүх хуралдааныг зөвхөн цахимаар “Zoom программ” ашиглаж явуулах, шүүх хуралдааны зохион байгуулалтыг өндөр түвшинд хийх, шүүх хуралдаанд оролцохоор хэргийн оролцогчдыг шүүхийн байраар нэвтрүүлэхгүй байх
Хоёроос дээш хавтас хэргийн материалыг Мягмар, Пүрэв гаригуудад танилцуулах хуваарь гаргаж, хэргийн оролцогч нарт халдвар хамгааллын дэглэмийг баримталж, бээлий, амны хаалт, хувцас хийх ууттай ирэхийг сануулж, холбогдох арга хэмжээг авах
Хавтас хэргийг биечлэн танилцуулсан тохиолдолд хэргийг зөөврийн кварцын гэрлээр ариутгаж, халдваргүйжүүлэх
Архивын болон тендерийн тодорхойлолт авах хүсэлтийг биечлэн хүлээн авахаас татгалзаж, цахимаар хүлээн авч, хариуг цахимаар хүргүүлэх
Шүүхийн байраар зөвхөн амны хаалт, бээлий, хувцасны ууттай халуураагүй иргэнийг нэвтрүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлаагүй тохиолдолд нэвтрүүлэхгүй байх
Шүүхийн байраар хэргийн оролцогчдыг QR код уншуулж, ариутгалын хаалгаар халууныг хэмжиж нэвтрүүлэх зэрэг болно.
Мөн Гамшгаас хамгаалах орон тооны бус шуурхай штабаас шүүгч, тамгын газрын ажилтнуудыг коронавирус илэрсэн буюу голомттой бүсэд зорчихгүй байх, коронавирус халдвараар өвчилсөн хүнтэй хавьтал болсон тохиолдолд болон коронавирус халдварын шинж тэмдэг илэрсэн нөхцөлд нэн даруй “Гамшгаас хамгаалах орон тооны бус шуурхай штаб”-д мэдэгдэх, гэртээ өөрийгөө тусгаарлах зэрэг зөвлөмжийг өгч ажиллахыг үүрэг болголоо.
Сэтгэгдэл үлдээх
Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *