•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

Шүүхийн Ахмадуудын Холбооны онлайн хурал боллоо

     Шүүхийн Ахмадуудын Холбоо  нь 2020 онд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Хүний нөөцийн газрын үндсэн чиг үүргийн хүрээнд ажлаа уялдуулан Холбооны  тэргүүн, дэд тэргүүнийг оролцуулсан Удирдах Зөвлөлийн 7 гишүүн төв, орон нутгийн 30 Салбар зөвлөл, 354 ахмадтай үйл ажиллагаагаа явуулдаг. Өнөөдөр  Ахмадуудын Холбооноос төв, орон нутгийн шүүхийн Ахмадын зөвлөлийн тэргүүн нартай хийх   онлайн хуралдаан болж Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ахмад ажилтан Д.Авид, Д.Эрдэнэцэцэг нар оролцлоо.

     Онлайн хуралдааныг Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од нээж үг хэллээ. Мөн Холбооны тэргүүн Д.Гансүх Холбооны 2020 оны ажлын мэдээллийг өгч,  Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг төв, орон нутаг дахь шүүхийн АЗ-ийн тэргүүн нарт хандаж үг хэллээ.  Хуралдааны явцад Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүд асуултад хариулж харилцан ярилцлаа.

  

     Хурлаар төв орон нутгийн шүүхүүдийн тамгын газар, Ахмадын зөвлөлөөс тэгш насны ой тохиож буй ахмад гишүүдэд хүндэтгэл үзүүлэх, хөдөлмөр алдрыг нь тэмдэглэх, байгууллагын зардлаар  амралт, сувилалд хамруулах, “Ахмадаа сонсоё” сэдэвт уулзалт ярилцлага хийх, “Ахмадын өдөр”-ийг тохилог, тухтай орчинд тэмдэглэх, Ахмадын өдөр болон сар шинийн баяраар гишүүдэд  бэлэг, мөнгөн тусламж олгох зэрэг ажил, арга хэмжээг шүүхийн Тамгын газруудын ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж ирсэн нь ажлын  сайн туршлага болохыг онцолж байлаа.

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх