•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгээс шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар тушаалаар батлагдсан “Зарим шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх” удирдамжийн хүрээнд ажлын хэсгээс 2021 оны 03 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд тус шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийлээ.

     Ажлын хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын албаны дарга Б.Мөнхбат ахалж, Шүүхийн мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа, Шүүхийн захиргааны хяналт, шалгалт хариуцсан референт Г.Төрболд, Хууль, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн хяналт хариуцсан референт Б.Хэрлэнчимэг, Санхүүгийн хяналт шалгалт хариуцсан референт Ж.Онон, Техник хангамж хариуцсан референт Б.Лхагвасүрэн, Хэргийн хөдөлгөөний бүртгэл, дүн шинжилгээ хариуцсан ахлах шинжээч М.Сэлэнгэ нарийн бүрэлдэхүүнтэй ажилласан бөгөөд шүүхийн захиргаа удирдлага, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах, шүүхийн хүний нөөцийг удирдах, дотоод аудит, шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах гэсэн үндсэн 5 чиглэлээр хяналт-шинжилгээ хийсэн юм.

      Ажлын хэсгээс хяналт-шинжилгээний үнэлгээний тайланг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга, захиргааны алба хаагчдад танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаарх холбогдох зөвлөмжийг өгсөн бөгөөд тамгын газрын үйл ажиллагааг хэвийн гэж дүгнэлээ.

      Мөн хяналт-шинжилгээний үнэлгээний тайлангийн төгсгөлд тус шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын даргаас шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг танилцуулж, ажлын хэсгээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн холбогдох албан тушаалтанд уламжилна гэснээр өндөрлөв.

 

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх