•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу 2021 онд тус шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцох 637 иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг баталгаажуулсан бөгөөд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг сурталчлах, мэдээлэх зорилгоор нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтарч ажиллаа.

     Тодруулбал, нэрсийн жагсаалтаар батлагдсан 637 иргэдийн холбогдох гэрийн хаягаар иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон тухай, иргэдийн төлөөлөгч гэж хэн болох, мөн цаашид шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцох тохиолдолд хэрхэн оролцох талаарх ил захидал, гарын авлага болон zoom app-ын тусламжтайгаар цахимаар сургалт зохион байгуулах талаар сургалтын тов, холбогдох pass, id зэргийг хүргүүлж, 5 удаагийн давтамжтайгаар “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн  эрх зүйн байдал” сэдэвт цахим сургалтыг амжилттай зохион байгууллаа.

 

     Энэхүү цахим сургалтыг Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Одмаа удирдан явуулж, захиргааны хэргийн шүүхийн онцлог, шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэн болох, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, эрх, үүрэг, ач холбогдол, иргэдийн төлөөлөгчид олгох цалин хөлсний талаар мэдээлэл өгсөн бөгөөд иргэд интернэт, техник технологийн тусламжтайгаар өөрийн байгаа газраасаа хамрагдсанаараа өмнөх жилүүдэд зохион байгуулсан сургалтаас онцлог болж чадсан юм.

 

     Дэлхий нийтэд тархсан Коронавирус /covid-19/ цар тахал гарсан нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шат дараатайгаар шилжиж, иргэдийг олноор нь цугларуулах, сургалт зохион байгуулах үйл ажиллагааг хориглосон тул жил бүр зохион байгуулдаг шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд  зориулсан сургалтыг танхимаар явуулах боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх