•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ ШҮҮГЧИЙН ТАНГАРГАА ӨРГӨЛӨӨ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 151 дүгээр зарлигаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Тэрбишийн Мөнх-Эрдэнэ томилогдсон бөгөөд шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журам”-д заасны дагуу тус шүүхийн байранд зохион байгуулагдлаа.

     Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Одмаа удирдаж, Тамгын газрын дарга Н.Батхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсан бөгөөд шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, захиргааны ажилтнууд болон иргэдийн төлөөлөл оролцож баяр хүргэлээ.

 

    Мөн уг ёслолын ажиллагааны үеэр тус шүүхийн ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Д.Халиуна шинээр томилогдсон шүүгч Т.Мөнх-Эрдэнэд баяр хүргэж гаргасан шийдвэр нь мэргэн байхыг ерөөв.

 

     Ийнхүү Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийг 38.1-т зааснаар шүүгч Т.Мөнх-Эрдэнийн шүүгчийн бүрэн эрх нь тангараг өргөснөөр эхэлж байна.

 

 

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх