2021.06.13 Улаанбаатар хот
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Коронавирус буюу /Ковид-19/ халдварын тохиолдол дахин илэрсэн тул Улсын Онцгой комиссын шуурхай штаб, Дүүргийн онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандах болон шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэхтэй холбогдуулан 2021.06.14-ний өдрөөс 2021.06.15-ны өдрийг дуустал хугацаанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг түр зогсоож, шүүхийн байранд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй болсныг мэдэгдэж байна.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан:
1. 2021.06.14-ний өдрөөс 2021.06.15-ны өдрийг дуустал товлогдсон бүх шүүх хуралдаан хойшлогдох
2. Нэхэмжлэл, гомдол, хугацаа сэргээлгэх хүсэлт, албадан гүйцэтгүүлэх хүсэлт, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах хүсэлт, нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад хүсэлтийг баталгаат шуудангаар илгээх
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, өргөдөл, албан бичгийг PDF форматаар zakhirgaa_tg@shuukh.mn и-мэйл хаягаар илгээх
4. Тендерийн тодорхойлолт авах хүсэлт /албан тоот, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлбөр төлсөн баримт /10,000 төгрөгийг 100900005001 тоот төрийн сан банкны дансанд/-ыг баталгаат шуудан болон PDF форматаар tender@admincourt.gov.mnи-мэйл хаягаар илгээх
5. 2021.06.16-ны өдрөөс тусгай цагийн хувиараар хэвийн ажиллана.
Иймд үүсээд байгаа нөхцөл байдалд уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, хамтран ажиллахыг уриалж байна.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ ОРОН ТООНЫ БУС ШТАБ
Сэтгэгдэл үлдээх
Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *