•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

МЭДЭГДЭЛ

2021.08.10                                                                                                                                                                        Улаанбаатар хот

     Мэдээллийн “www.asu.mn” сайтад 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Шүүгч Н.Дуламсүрэн үнэлгээний хорооны халдашгүй бүрэн эрхэд халдаж ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан” гэх агуулга бүхий худал, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гарчээ.

“Голден дрийм” ХХК, “Кристалхилл капитал” ХХК нараас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүх хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн. Улмаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн.

     Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн зүгээс давж заалдах журмаар гомдол гаргаж, хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн.

     Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад “ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан” гэж худал, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг санаатайгаар олон нийтэд тарааж байгаа нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, мэргэжлийн болон хувь хүний нэр төр, алдар хүндэд нь бүдүүлгээр халдсан, хэргийг шийдвэрлэсэн шүүгчид болон дараагийн шатанд хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд дарамт шахалт үзүүлсэн хууль бус үйлдэл гэж үзэж байна.

     Иймд дээрх үндэслэлгүй мэдээллээ нэн даруй зогсоож, залруулга хийхийг “www.asu.mn” сайтад анхааруулж байна.

Дээрх шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, нэр хүндэд халдсан хууль бус үйлдлээ яаралтай таслан зогсоогоогүй тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх болохыг үүгээр мэдэгдье.

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх