Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлыг хангах хэлтсээс 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж, тус шүүхийн харуул, хамгаалалтын офицер, цагдаа нарын үйл ажиллагаа болон шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж буйд дотоод хяналт шалгалт хийлээ.
Дээрх шалгалтын үеэр тус шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга С.Одмаа шалгалтын бүрэлдэхүүнийг хүлээн авч, цагдаагийн алба хаагчид тус шүүхийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилласан талаарх мэдээллийг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцов.
Сэтгэгдэл үлдээх
Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *