Тус шүүхийн Тамгын газраас Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран “Галын аюулгүй байдал”, “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ангиллын сургалт сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ш.Мөнгөн-Эрдэнэ удирдан явуулсан юм. Уг сургалтаар гал түймрийн аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх, гал түймэр гарсан тохиолдолд авах хариу арга хэмжээ болон гал унтраагуурыг хэрхэн ашиглах талаар танилцууллаа.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Сэтгэгдэл үлдээх
Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *