Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2021 оны сургалтын хөтөлбөрийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүгчийн туслахуудад “Тендер болон улсын бүртгэлтэй холбоотой шаардлага бүхий захиргааны хэрэгт нотлох баримт цуглуулахад анхаарах асуудал” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтыг тус шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн удирдан явуулсан ба уг сургалтаар тендер болон улсын бүртгэлтэй холбоотой маргааны онцлог, тус маргаанд нотлох баримт цуглуулахад анхаарах асуудлын талаар танилцууллаа.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Сэтгэгдэл үлдээх
Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *