•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ТУС ШҮҮХИЙН 2021 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

     Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны бүтэн жилийн шүүн таслах ажлын тайлангийн хурал 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр боллоо.

      Тайлангийн хуралд Ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилтнууд оролцсон ба шүүн таслах ажлын тайланг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн танилцуулж, тайлангийн дүнг нийт шүүгч, захиргааны ажилтнуудын дунд хэлэлцүүлж, цаашид анхаарах асуудлаар харилцан санал бодлоо солилцлоо.

    

     Шүүн таслах ажлын тайлангийн төгсгөлд ерөнхий шүүгч Ц.Батсүрэн “2021 онд  ковидын нөхцөл байдлаас шалтгаалж шүүхийн үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлаж байсан боловч шийдвэрлэсэн хэргийн тоо 984-д хүрч, өмнөх онтой харьцуулахад 89 хэргээр буюу 9,0 хувиар өссөн, үлдэгдэл хэргийн болон хугацаа хэтэрсэн хэргийн тоо буурсан эерэг тоон үзүүлэлт гарсан” талаар дурдаж, энэ онд шүүн таслах ажиллагаанд олсон ололт амжилтаа бататгаж, ирж буй ондоо ажлын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.

      Мөн тайлангийн хурлын үеэр 2021 онд эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, өөрийн эзэмшсэн мэргэжил, ур чадвар, ёс зүй, харилцаа хандлагаар хамт олноо манлайлж шилдэг ажилтнаар шалгарсан шүүхийн захиргааны ажилтнуудад шагнал гардуулж, баяр хүргэснээр тайлангийн хурал өндөрлөлөө.

   

      

    

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх