Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга" сэдэвт сургалтыг Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуультай хамтран зохион байгууллаа.
Уг сургалтыг шүүхийн захиргааны ажилтны мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, хууль хэрэглээний шинэчилсэн зохицуулалтын улмаас анхаарах асуудлыг тодорхойлох зорилтын хүрээнд зохион байгуулсан ба сургалтыг удирдан явуулсан Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн дэд профессор, (Ph.D) С.Болормаагийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хөдөлмөрийн гэрээний хэлбэр, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан шинэ зохицуулалтуудыг хуучин хуулийн зохицуулалттай харилцан ярилцсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Сэтгэгдэл үлдээх
Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *