•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

Иргэн Н.Цэвэлмаа шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийллээ.

 

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хурлын танхимд зохион байгуулсан иргэдийн төлөөлөгчид эрх зүйн мэдлэг олгох сургалтын зарыг хаанаас мэдсэн талаар яриагаа эхлүүлье.

Би Сүхбаатар дүүргийн 12-р хорооны иргэн. Манай хорооны дарга иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн мэдлэгт зориулсан сургалт зохион байгуулагдах гэж байгаа талаар хэлэхэд нааштай хүлээн авч, иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоогүй ч гэсэн сургалтад өөрийн сонирхлын дагуу 2 удаа хамрагдсан.

Сургалт орохоос өмнө та иргэдийн төлөөлөгчийн талаар ямар ойлголттой байсан бэ?

Манай хорооны 2 иргэн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцдог байсан. Ойлголт муу байсан.

Та шүүхийн Тамгын газраас зохион байгуулсан тус сургалтаар олж авсан мэдлэгээ иргэдэд хуваалцана уу?

Юуны өмнө шүүхээс иргэдэд зориулан эрх зүйн мэдлэг олгох сургалт зохион байгуулсанд баяртай байна. Уг сургалтаар шударгаар шүүх хуралдаан болж байгаа эсэхэд иргэний зүгээс хяналт тавьж, иргэний үүргээ биелүүлэн оролцох ёстой бөгөөд шүүхийн үйл ажиллагаанд иргэд бидний оролцоо чухал байдгийг ойлгож мэдсэн.

Танд өөр нэмж хэлэх сэтгэгдэл байна уу?

Цаашдаа шүүхээс иргэдийн эрх зүйн мэдлэгт зориулсан сургалтыг давтамжтай байдлаар зохион байгуулж байх нь зүйтэй юм болов уу. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон тохиолдолд шүүх хуралдаандаа идэвхтэй оролцож байгаарай. Мөн залуучууд маань иргэний эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэн, ахмадын хэлсэн үгийг сонсож, нэгнээ хүндэтгэн хайрлаж, аль болох хэрэгт холбогдохгүй зөв явах нь маш чухал шүү гэдгийг захиж хэлмээр байна.

                                                                                       ТАНД БАЯРЛАЛАА.

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх