•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

2022 оны 06 сарын 04-ний өдөр “Өмгөөлөгч танд тусалъя-2022” өдөрлөгт Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх оролцлоо.

 

     Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ойг тохиолдуулан Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх зорилготой “Өмгөөлөгч танд тусалъя өдөрлөг-2022” 2022-06-04-ний өдөр 10.00-17.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд боллоо.

     Энэхүү өдөрлөгт Шүүхийн ерөнхий зөвлөл болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар хамтран оролцож, иргэдэд шүүхийн үйлчилгээг сурталчилж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж оролцов.

     Тус өдөрлөгийг нээж, Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ үг хэллээ.

     Монголын өмгөөлөгчдийн холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэний эрх зүйн боловсролыг дэмжих сурталчлах зорилгоор ийнхүү жил бүр үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг.

     Энэ удаад Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран дээрх өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд тус өдөрлөгт Шүүхийн ерөнхий зөвлөл, нийслэл дэх анхан шатны шүүхүүд, Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр, Монголын хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Монголын нотариатчидын танхим оролцов. Оролцогч байгууллагууд иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.


НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх