•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Дүрэм, журам
    • Шийдвэрийн тойм
    • Шүүгчин ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг сунгах эрх Ашигт малтмал, газрын тосны газарт байхгүй

Туршилтаар

    “АА” ХХК нь ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэг. 2020 онд тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаанд төлөх боломжгүй байгаа тул төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан хэдий ч тус газраас  төлбөр төлөх хугацааг хойшлуулах боломжгүй гэх хариу өгч, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр “АА” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

    “АА” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж, “… Ковид-19 цар тахлын улмаас … хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, . …  хөрөнгө оруулагч гадаадын иргэд нь өөрийн улс орондоо хөл хорионд орсны улмаас … тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон давагдашгүй хүчин зүйл үүссэн байхад төлбөр төлөх хугацааг хойшлуулаагүй нь хууль зөрчлөө” гэжээ. 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тусгай зөвшөөрөл эзэмшигч компани тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй учир тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэв.

    Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан баталсан хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах, түдгэлзүүлэх зэрэг аливаа асуудлыг зохицуулаагүй, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг тодорхой заасан бөгөөд тус хугацааг хойшлуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хуулиар олгоогүй учир хариуцагчийг төлбөр төлөх хугацааг хойшлуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй тул “АА” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэрийг шүүхээс “зөв” гэж үзэж, уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар “АА” ХХК-ийн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

    /Хүчин төгөлдөр болсон/

    Шийдвэрийг бүрэн эхээр үзэх бол: Энд дарна уу.

    Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. 

Хураангуй бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Б.Адъяасүрэн

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх