Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу тус шүүхийн захиргааны ажилтнуудад 2022 оны 08 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд товлогдсон Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтыг тус шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ удирдан явуулсан бөгөөд уг сургалтаар захиргааны бодлого бодох аргачлалын хүрээнд хууль хэрэглэх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн онол практик хосолсон онцлог сургалт болсон юм.

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ