•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

Өмгөөлөгчийн ёс зүй зөрчсөн гэх асуудлаар гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандана

Туршилтаар

Шүүгчийн захирамжийн дугаар: 128/ШЗ2021/9597

Хүчин төгөлдөр болсон.

      Иргэн Батаас өмгөөлөгч Дэндэвийг хууль болон Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргасныг тус холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо хянан үзээд, өмгөөлөгч Дэндэв нь хууль болон Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй бөгөөд иргэн Батын гомдол үндэслэлгүй гэж шийдвэрлэжээ.

       Иргэн Бат нь Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан гомдол гаргасан байна. 

  Хуульд зааснаар өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн асуудлаарх гомдлыг Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд, тус хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус тус гомдол гаргахаар заасан байдаг.

     Энэ тохиолдолд, шүүх нь тухайн шүүхийн харьяаллын бус гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үүрэгтэй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар иргэн Батын гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Хураангуй бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх