•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Дүрэм, журам
    • Шийдвэрийн тойм
    • Шүүгчин ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм

“Mongolian National University” болон “MNU” барааны тэмдгүүдийг эзэмших эрхийн бүртгэлд холбогдох маргааныг шийдвэрлэв

Туршилтаар

 

Шийдвэрийн дугаар: 128/ШШ2022/0614

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

2022.10.06 Хураангуй-4


     Оюуны өмчийн газар нь “Mongolian National University” болон “MNU” гэсэн барааны тэмдгүүдийг эзэмших эрхийг Монгол Улсын Их Сургуулийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон, уг бүртгэл, гэрчилгээг “илт хууль бус” гэж “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ шүүхэд маргажээ. 

    Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд, “Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” барааны тэмдгийг бүртгэхгүй бөгөөд хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдахаар  заасан байдаг. Түүнчлэн, хуульд заасан шаардлага хангасан барааны тэмдгийг бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг Оюуны өмчийн газар хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтоох хуулийн зохицуулалттай.

    Хэрэгт авагдсан баримтуудаар, Монгол Улсын Их Сургууль нь дээрх барааны тэмдгүүдийг бүртгүүлэхээр анх 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлэг гаргасан, харин “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ нь 2013 оны 12 дугаар сарын 13-ний өдөр болон 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд мэдүүлэг гаргасан нь тогтоогджээ.

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэдүүлгийн анхдагч огноогоор цаг хугацааны хувьд эхэнд буюу түрүүлж мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдах нь дээрх хуулийн зохицуулалтуудад нийцнэ гэж үзэв.

    Иймд, “Mongolian National University” болон “MNU” барааны тэмдгүүдийг эзэмшихээр цаг хугацааны хувьд эхэнд нь түрүүлж мэдүүлэг гаргасан Монгол Улсын Их Сургуульд уг барааны тэмдгүүдийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Оюуны өмчийн газрын даргын тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. 


Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/11173?daterange=2022-01-01%20-%202022-10-07&id=1&court_cat=3&bb=1

                     Хураангуй бэлтгэсэн:  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх