•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Дүрэм, журам
    • Шийдвэрийн тойм
    • Шүүгчин ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчөөр зөвхөн хувь хүнийг бүртгэнэ

Туршилтаар

  

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар:  2021.07.08-ны өдрийн 128/ШШ2021/0467

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

2022.11.02 Хураангуй-5

 

     Иргэн Эрдэнээс “ … “Х” Банкны эрх хүлээн авагчаар ажилладаг намайг тус Банкны эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн нь үндэслэлгүй, түүнчлэн “Х” Банкны охин компани болох “А” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр иргэнийг бүртгэж байгаа нь үндэслэлгүй, эцсийн өмчлөгч нь хуулийн этгээд буюу “Х” банк байх боломжтой, харин “Х” банкны хувьд Монголбанкнаас банкны эрх хүлээн авагч томилогдсон банк тул түүнд эцсийн өмчлөгч байх боломжгүй” гэх зэрэг үндэслэлээр “Х” Банк болон “А” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр иргэн Э-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан, хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас “хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч нь иргэн байхаар хуульд заасан тул дээрх хуулийн этгээдүүдийн эцсийн өмчлөгчөөр иргэн Э-ийг бүртгэсэн нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

    Улсын Их Хурлаас баталсан Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулиар, бүх хуулийн этгээд өөрийн эцсийн өмчлөгчөө 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг тавьсан байна.

    Хэрэгт авагдсан баримтуудаар, дээрх хуульд заасан шаардлагын дагуу “Х” Банк дахь эрх хүлээн авагчаас “Х” Банк болон түүний охин компани болох “А” ХХК-ийн эцсийн өмчлөгчийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт гаргажээ.

   Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ тус хоёр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний ард “нэг иргэн бүртгэв” гэж тус тус тэмдэглэн, “Х” Банк дахь  эрх  хүлээн авагчаар ажилладаг Э-ийг “Х” Банк болон “А” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн байна.

    Шүүх маргааныг хянан хэлэлцээд, эцсийн өмчлөгчийг бүртгэх олон улсын нийтлэг зарчим, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Банкны тухай хуульд тус тус зааснаар эцсийн өмчлөгчөөр зөвхөн хувь хүнийг бүртгэх зохицуулалтай байх  тул хуулийн этгээдийн улсын  бүртгэлийн байгууллага “Х” Банк болон “А” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр иргэн Э-ийг бүртгэсэн нь үндэслэлтэй, мөн эрх хүлээн авагч томилогдсон Банкны тухайд ч энэ зарчим нэгэн адил үйлчилнэ гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Санамж: 

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. 

 

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:  https://shuukh.mn/single_case/8095?daterange=2021-01-01%20-%202022-09-19&id=1&court_cat=3&bb=1

  

Хураангуй бэлтгэсэн:  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх