Тус шүүхийн Тамгын газраас 2022 оны сургалтын хөтөлбөрийн хүрээнд Архивын ерөнхий газартай хамтран “Архивын онол арга зүй, албан хэрэг хөтлөлтийн стандарт” сэдэвт сургалт, ярилцлагыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн захиргааны бусад албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа.
Уг сургалтад Архивын Ерөнхий газрын Архивын баримтын тоо бүртгэл, статистик мэдээ хариуцсан мэргэжилтэн Л.Өнөртуяа оролцсон бөгөөд шүүхийн захиргааны албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн өгөөжтэй сургалт боллоо.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
Сэтгэгдэл үлдээх
Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *