•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Дүрэм, журам
    • Шийдвэрийн тойм
    • Шүүгчин ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН ГАРГАСАН НЭХЭМЖЛЭЛИЙГ ШҮҮХ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАВ

Туршилтаар

 

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2021.11.22-ны өдрийн 128/ШЗ2021/9251

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

2022.11.11 Процессын хураангуй-2

 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь ажилтан  “Чимгээд сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/02 дугаар захирамж гаргасан, уг захирамжийг Чимгээ эс зөвшөөрч  Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаар Төрийн албаны зөвлөлөөс уг маргааныг хянаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжийг хүчингүй болгожээ.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Болд Төрийн албаны зөвлөлийн дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Төрийн албаны тухай хуульд, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан байна.

Уг заалтыг “шийдвэрийг эс зөвшөөрсөн тал” гэдэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Болд хамаарахгүй, учир нь, нэг талаас Төрийн албаны тухай хуульд зааснаар, төрийн албаны удирдах албан тушаалтан нь Төрийн албаны зөвлөлөөс гаргасан тогтоолыг заавал биелүүлэх үүрэгтэй, нөгөө талаас,  төрийн албаны эрх зүй дэх субординацийн буюу захирах, захирагдах ёсны зарчмын дагуу төрийн албаны удирдах албан тушаалтан Төрийн албаны зөвлөлөөс гаргасан заавал биелэгдэх шинжтэй тогтоолын эсрэг маргах боломжгүй гэж шүүхээс үзэв.

Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар, иргэн Чимгээгийн гаргасан “эрх зөрчигдсөн” гэх маргааныг хянан шийдвэрлэж гаргасан Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг захиргааны албан тушаалтан хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэхгүй гэж шүүх дүгнэв.

Эдгээр үндэслэлээр, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Болдыг  тухайн маргааны хувьд Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргах, ийм нэхэмжлэл шүүхэд гаргах эрхгүй этгээд гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Хураангуй бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх