•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

“Газар эзэмших, ашиглах эрх түрүүлж үүсэх” агуулга багтана

Туршилтаар

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.03.29-ний өдрийн 128/ШШ2022/0237

Шийдвэрийн төлөв:Хүчин төгөлдөр болсон

2022.11.22 Хураангуй-7

 

     Нэхэмжлэгч Д.Б нь 2015 онд өөрийн ээжийн эзэмшлийн газрын залгаа газарт хашаа хатган кадастрын зураг хийлгэж, тухайн газраа өмчилж авах хүсэлтээ хорооны Засаг даргаар уламжлуулан тус дүүргийн газрын албанд гаргахад Засаг даргаас “түр хойшлуулсан” гэсэн тэмдэглэсэн байна.        

     Харин Н.А нь өөр газар амьдардаг атлаа нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газарт  оршин суудаг, өөрийн байгаа газраа хууль журмын дагуу эзэмших хүсэлтэй байна гэж тус хорооны Засаг дарга өргөдөл гаргахад, түүний оршин суудаг хаягтай огт хамааралгүй жалганы эсрэг талд 11 гудамжны цаана байдаг газрыг шалгахгүйгээр цохолт хийж уг газрыг эзэмшүүлсэн байх тул шүүхээс уг газрыг Н.А эзэмшүүлсэн нь буруу гэж үзсэн.

     Учир нь нэхэмжлэгч Д.Б нь маргаан бүхий газрыг засч тэгшилэн 2005 оноос ээж, ах дүү нарын хамт амьдарч байсан газраа эзэмших хүсэлт гаргасныг түдгэлзүүлж, уламжлаагүй хүлээлгэсэн атлаа түүний хүсэлт гаргасан газрыг Н.А-д эзэмшүүлээд, нэхэмжлэгчийг Газрын тухай хуульд заасан зохих журмын дагуу газар эзэмших хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаагүй гэж буруутгасан хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байсан.

     Мөн Газрын тухай хуулийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж зааснаас үзвэл газар эзэмших хүсэлт гаргахад зайлшгүй тухайн хорооны Засаг даргын цохолттой буюу дэмжсэн өргөдөл байх шаардлага тавигдаагүй ч бодит байдалд гэр хорооллын, тэр тусмаа хашааны газар олголтод хорооны Засаг даргын цохолт хийгдэж буй нь тухайн газрыг эзэмшүүлж болох эсэхийг газар дээр нь шалгаж буй ажиллагаа бөгөөд Газрын алба уг хаягжилтын үнэн зөвийг хянах үүрэг хүлээнэ

     Шүүхээс дүүргийн газрын албыг Н.А-ын хүсэлт түүнд хавсаргасан материалыг болон хүсэлт гаргасан газарт очиж судалгаа хийж үзсэн бол хүсэлт гаргасан газартаа Н.А-г амьдардаггүй болохыг мөн уг газрыг Л.Ц хүүхдүүдийнхээ хамт хашаалж газар эзэмших хүсэлтээ хорооны Засаг даргаар уламжлуулж, тэр хүсэлтийг түр түдгэлзүүлсэн зэрэг үйл баримтыг тогтоож, Н.А-ны тухайн газар эзэмших хүсэлт шаардлага хангаагүй гэж үзэж байсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/9264?daterange=2022-01-01%20-%202022-11-22&id=1&court_cat=3&bb=1


Хураангуй бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д:Чанцалням

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх