Туршилтаар
Шүүгчийн захирамжийн огноо, дугаар 2022.09.12-ны өдрийн 128/ШЗ2022/7635
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2022.11.22, Хураангуй-3
Ордос ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Ордос ХХК-аас “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Захиргааны актуудыг хүчингүй болгуулах” А/711 дүгээр захирамжийн биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Хан-Уул дүүргийн Засаг даргыг уг захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хүсэлтийг гаргасан.
Нэхэмжлэгч Ордос ХХК нь барилгын ажлаа эхлүүлж багагүй хөрөнгө мөнгийг зарцуулсан байх бөгөөд “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Захиргааны актуудыг хүчингүй болгуулах” А/711 дүгээр захирамжийн биелэлтийг түдгэлзүүлснээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээд, эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар нөхцөл байдал тогтоогдохгүй, Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь хэргийн оролцогч нарт эрх зүйн хамгаалалт тогтоох зорилготой тул “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Захиргааны актуудыг хүчингүй болгуулах” А/711 дүгээр захирамжийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Ордос ХХК-аас Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Захиргааны актуудыг хүчингүй болгуулах” А/711 дүгээр захирамжийг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд уг хэргийг шийдвэрлэхэд Хан-Уул дүүргийн Засаг даргын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, шууд хамаарал бүхий этгээд биш байна.
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
|
Хураангуй бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням