•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Дүрэм, журам
    • Шийдвэрийн тойм
    • Шүүгчин ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм

“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачлан, Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо, Ханнс Зайдел сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Улсын Дээд шүүхийн дэргэдэх  Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, “Легалдата” эрдэм шинжилгээ, судалгааны цахим сантай хамтран “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн номын сангийн 5 давхрын хурлын танхимд зохион байгууллаа.

     Эрдэм шинжилгээний хурлыг нээж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, Ханнс Зайдел сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн ноён Феликс Гленк, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн, шүүгч Д.Мөнхтуяа нар үг хэлэв.

     Эрдэм шинжилгээний хуралд, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг, Эрх зүйн боловсролын академи /Хайннс зайдел/-ийн захирал А.Энхтуяа нар хүндэт зочноор,  Улсын дээд шүүхийн шүүгчдийн төлөөлөл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл болон судлаач, өмгөөлөгч нар оролцлоо.

Эрдэм шинжилгээний хуралд:

   -Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнийн “Шүүхэд шударгаар шүүлгэх эрхийн баталгаа: Захиргааны хэргийн шүүхийн үр нөлөөтэй процесс”

   -Судлаач Д.Мягмарсүрэн, Yun  Chan Eun нарын “Дуусгавар болсон Захиргааны актад холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх: харьцуулсан судалгаа”

   -Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн судлаач С.Цэрэндолгор, Д.Бямба-Од нарын “Хүрээлэн байгаа орчны асуудлаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ойлголтын плюрализм ба нэхэмжлэл гаргах этгээдийн зохицуулалтыг боловсронгуй болгох нь”

   -Өмгөөлөгч Т.Баясгалан, Ж.Гантуяа нарын “Улсын Дээд шүүхээс гаргасан захиргааны актыг захиргааны хэргийн шүүхээс хянах эрх зүйн зохицуулалтын зарим асуудал”  

   -Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга, шүүгчийн туслах Г.Цэрэндэжид нарын “Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал”

   -Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Б.Батбаяр, Хууль зүйн сургуулийн магистрант Л.Энхтайван нарын “Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал /шүүхийн эрх хэмжээ/ сэдэвт илтгэлүүд тус тус тавигдлаа.

 

     Эрдэм шинжилгээний хурлын модератороор Тамгын газрын дарга Н.Батхүү, шүүгч Н.Дамдинсүрэн нар удирдан чиглүүлж, панелист шүүгч Ц.Одмаа, Д.Халиуна нар илтгэлүүдийг дүгнэн, илтгэгч нарт асуулт тавьж холбогдох сэдвүүдээр сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.

     Тус хуралд илтгэгч нарын дэвшүүлсэн санал судалгаа нь Захиргааны процессийн эрх зүйг улам боловсронгуй болгох, тулгарч буй асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх арга замыг тодорхойлох, процессын хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад чиглэсэн ач холбогдолтой, чухал үр өгөөжтэй боллоо гэж дүгнэж байна.

     Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт зочид, судлаачид та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

 

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ 

 

 

 

 

 

 

 

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх