•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Дүрэм, журам
    • Шийдвэрийн тойм
    • Шүүгчин ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм

ОРЦ ГАРЦ ГАРГАХ ЗӨВШӨӨРЛИЙГ БАТЛАГДСАН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОН ЖУРМЫН ДАГУУ ОЛГОНО

Туршилтаар

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.06.22-ны өдрийн 128/ШШ2022/0507

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

2022.11.30 Хураангуй-10

     Улаанбаатар дахь Олон улсын дунд сургууль нь нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 20900 метр квадрат газрыг сургалтын зориулалтаар ашиглах эрхтэй бөгөөд тус газрын хажууд Таван богд проперти ХХК-ийн 880 айлын үйлчилгээтэй, орон сууцны хотхон баригдаж, Нийслэлийн Захирагчийн ажлын албаны 2021 оны 01/1487 дугаар албан бичгээр батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн дагуу орц гарц гаргах зөвшөөрлийг Таван богд проперти ХХК-д олгосон байна.

     Улаанбаатар дахь Олон улсын дунд сургуулийн зүгээс “орц гарц гаргах зөвшөөрлийг олгохдоо сонсох ажиллагаа явуулаагүй, санал аваагүй, сургуулийн ажилчид, сурагчдын аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн”... гэж, захирагчийн ажлын албанаас “...ажлын хэсгийн шийдвэр гарсан, уг шийдвэр нь батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн дагуу олгогдсон” гэж маргажээ

     Таван богд проперти ХХК-ийн 880 айлын үйлчилгээтэй, орон сууцны хотхоны Архитектур, төлөвлөлтийн даалгавар, ерөнхий төлөвлөгөө батлагдсан, хотхоны орц гарцыг 5 байхаар төлөвлөсөн байх бөгөөд тус компанийн зүгээс эхний ээлжид хотхоны урд болон зүүн талын орц гарцыг нээх хүсэлтийг гаргасан байна.

     Дээрх хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2017 оны 300 дугаар захирамжаар Орц, гарц гаргах зөвшөөрөл олгох ажлын хэсэг байгуулагдаж, зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн нь Нийслэлийн засаг даргын 2014 оны А/926 дугаар захирамжаар батлагдсан “Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журам”-ын 2 дугаар зүйлд заасан Зөвшөөрөл олгох үйл ажиллагаа-нд нийцсэн байна..

     Нэхэмжлэгчийн зүгээс сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргах хэдий ч дээрх журам болон талуудын тайлбараас дүгнэхэд тухайн төслийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зурагт маргаан бүхий орц, гарц төлөвлөгдсөн байх тул тэр дагуу орц гарц гаргахад нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах, мэдэгдэх шаардлагагүй юм.

     Улаанбаатар дахь Олон улсын дунд сургуулийн зүгээс батлагдсан ерөнхий төлөвлөгөө болон ажлын хэсгийн шийдвэртэй маргаагүй бөгөөд шүүхээс батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зургийн дагуу орц гарц гаргахад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.


Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

 https://shuukh.mn/single_case/10182?daterange=2019-01-01%20-%202022-12-01&id=1&court_cat=3&bb=1

 

Хураангуй бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх