•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Дүрэм, журам
    • Шийдвэрийн тойм
    • Шүүгчин ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм

Хуулиар эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.11.16-ны өдрийн 128/ШШ2022/0861
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2022.12.16 Хураангуй-12

Туршилтаар

     “Н” дүүргийн Засаг даргаас иргэн Ц-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг  “...дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд газар эзэмших эрх олгогдсон ...” гэх үндэслэлээр хүчингүй болгожээ.

     Иргэн Ц-ээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “....газрын алба, дүүргийн Засаг даргаас нэг ч хүн ирж уг газрыг ашиглах боломжтой, боломжгүй талаар хэлээгүй...би иргэн “С”-ээс худалдаж авсан газраа эзэмшиж чадахгүй байгаад гомдолтой байна...”  хэмээн шүүхэд нэхэмжлэл маргажээ.

     Хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын албан бичиг, Нийслэлийн кадастрын мэдээллийн сангийн зургууд болон шүүхээс маргаан бүхий газар дээр үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр  иргэн Ц-ийн эзэмшихийг хүсэж буй нэгж талбарын дугаар бүхий газар нь улсын чанартай авто замын зурвас газарт орсон байх бөгөөд Авто замын тухай хуульд “...улсын чанартай ...авто замын зурвас газрын өргөн 100 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн 60 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 30 метр/ байна” гэж, “авто замын зурвас газарт авто замын ашиглалттай холбоогүй болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх;” үйл ажиллагаа явуулахыг хориглохоор зохицуулжээ.

     Шүүх Авто замын тухай хууль тогтоомжийг харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлсэн дүүргийн Засаг даргын шийдвэрийг хууль бус хэмээн хүчингүй болгох боломжгүй, илт хууль бус актын шинжгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

  

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/11928?daterange=2022-01-01%20-%202023-01-02&id=1&court_cat=3&bb=1

 Хураангуй бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Батбаатар

 

 

 

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх