•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Дүрэм, журам
    • Шийдвэрийн тойм
    • Шүүгчин ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм

Зөрчил гэж заагаагүй үйлдэлд торгууль оногдуулахгүй

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.11.18-ны өдрийн 128/ШШ2022/0864

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

2022.12.06. Тойм-2


     Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэлийн хуудсаар “Ө...” ХХК-д  “тусгай зөвшөөрлийн талбайн хил тогтоосон акт”-ыг хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллагад хүргүүлээгүй” гэж 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокуророос “...Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заагаагүй үйлдэлд хуулийг төсөөтэй хэрэглэн зөрчил гэж үзэн шийтгэл оногдуулсан нь буруу...” гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар дүгнэлт ирүүлсэн.

     Байцаагчаас прокурорын дүгнэлтийг эс зөвшөөрч “...Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан уурхайн талбайн хил тогтоосон актаа хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй нь тогтоогдсон бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч зөрчлөө хүлээн зөвшөөрч, биелүүлж байгаа тул шийтгэлийн хуудас үндэслэлтэй...” гэж маргасан.

     Шүүхээс “тусгай зөвшөөрлийн талбайн хил тогтоосон актыг хуульд заасан хугацаанаас хоцроохыг зөрчил гэж хуулиар тогтоогоогүй байхад торгосон” нь буруу гэж үзэв.

     Тодруулбал, байцаагч нь “хайгуулын, ашиглалтын талаарх хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан” гэж шийтгэл оногдуулахдаа зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд тусгайлан заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг гаргаж өгөлгүй хугацаагаа хэтрүүлсэн эсхүл хуурамчаар үйлдсэн тохиолдлыг шалган тогтоож шийтгэл оногдуулах ёстой харин үүнд хамаарахгүй актыг хугацаанд нь хүргүүлээгүй гэж торгох боломжгүй.

     Мөн зөрчлөө хүлээн зөвшөөрч, биелүүлж байгаа нь зөрчил гаргасан гэдгийг шууд нотлох, зөрчил гэж хуулиар тогтоогоогүй үйлдэлд торгууль оногдуулсан улсын байцаагчийн шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй тул прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Санамж:

Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/11598?daterange=2022/01/01%20-%202022/12/05%20&id=1&court_cat=3&bb=1

Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх