•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Дүрэм, журам
    • Шийдвэрийн тойм
    • Шүүгчин ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм

Шүүхийн харьяаллын маргаан биш гэж үзэв  

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2022.12.12-ны өдрийн 128/ШЗ2022/10557

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

2023.01.20 Процессын тойм-3

     Иргэн Б.Т нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай 124 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийг гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн харьяаллын маргаан биш гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

     Учир нь хариуцагчаас улс төрийн шинжтэй шийдвэр гаргасан буюу Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор” гэдэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас гаргасан төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлсон шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор, Улсын Их Хурлын тухайн шийдвэрээс салгаж болохгүй Засгийн газрын шийдвэрийг ойлгоно” гэж тайлбарласнаар маргаан бүхий тогтоолыг хариуцагч Засгийн газрын зүгээс хамтын удирдлагын зарчмын хүрээнд хэрэгжүүлэн шийдвэрлэж, улс төрийн шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй, энэ байдал нь хэрэгт авагдсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан бичгүүдээр нотлогдсон гэж үзсэн.

     Тодруулбал, Засгийн газрын тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хянахад маргаан бүхий тогтоол нь хуульд үндэслэх зарчмыг зөрчиж хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагаанд хамаарах эсэх, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчиж,  урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй гэх нөхцөл байдлуудыг шүүхээс шалган тогтоох боломжгүй, үүгээрээ маргаан бүхий тогтоол нь улс төрийн шинжтэй шийдвэр байх тул шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж дүгнэв.

 

Санамж: Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар  мэдээлэн хүргэх зорилготой болно.


                     Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх