•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Дүрэм, журам
    • Шийдвэрийн тойм
    • Шүүгчин ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм

МОНГОЛБАНКНААС ГАРГАСАН ШИЙДВЭРТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫГ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХАРЬЯАЛАН ШИЙДВЭРЛЭНЭ

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.02.03-ны өдрийн 128/ШЗ2023/1314

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

2023.02.08 Процессын тойм-4

     Иргэн Мөнхөөгөөс Монголбанканд холбогдуулан “Монголбанк 2005-2012 оны хооронд алт тушаагч иргэнийг ашигт малтмалын лиценз эзэмшигч, олборлогч аж ахуйн нэгжтэй адилтган ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг банканд худалдсан алтны үнийн дүнгээс 5-10 хувиар тооцон шууд суутган авч байсан шийдвэр, үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, мөн татварт хууль бусаар суутган авсан мөнгөн дүнгээр хохирол учирсныг тогтоолгож, хохирлоо Монголбанкнаас буцаан гаргуулж авах” агуулга бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байх бөгөөд тус нэмэлт, өөрчлөлт нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ.

     Дээрх нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газар болон Монголбанкнаас гаргасан шийдвэртэй холбоотой маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрлэхээр зохицуулсан байна.

     Иймд, хуулиар шүүхийн харьяаллыг өөрчилсөн байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Монголбанканд холбогдох захиргааны хэргийг “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн харьяаллын бус” гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Санамж:

Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх