АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт “Үйлчлэгч”-ийн ажлын байранд урьж байна. /Албан тушаалын ангилал, зэрэглэл ТҮ-1/
Тавигдах шаардлага:
- - Хариуцлагатай
- - Идэвх санаачилгатай
- - Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай
- - Ачаалал даах чадвартай байх
Бүрдүүлэх материал:
- - Төрийн албан хаагчийн анкет /Бүрэн гүйцэт зөв бөглөсөн байх/
- - Ажилд орохыг хүссэн өргөдөл
- - Боловсролын түвшний тодорхойлсон баримт бичгийн хуулбар
- - Иргэний үнэмлэхийн хуулбар
- - Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /Е-Mongolia-гаас/
- - Цагдаагийн ерөнхий газрын ял шийтгэлтэй эсэх лавлагаа /төрийн үйлчилгээний цахим системээс авах/
- - 3х4 цээж зураг
- - Хувь хүний намтар
БҮРТГЭЛ:
Үйлчлэгчээр ажиллах хүсэлтэй иргэд холбогдох баримт бичгийг 2023 оны 06 сарын 09-ний дотор zakhirgaa_tg@shuukh.mn цахим хаягаар болон Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их тойруу 81/1, Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байрны 311 тоотод ирүүлнэ үү.
Анкетын шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй ярилцлага хийж сонгон шалгаруулна. /Өдөр цагийг жич мэдэгдэнэ/
Холбоо барих утас:11-325162, 80075190
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР