•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Дүрэм, журам
    • Шийдвэрийн тойм
    • Шүүгчин ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэлийг хүлээн авч уулзлаа.

      Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл,  Тамгын газрын дарга Ш. Жолбарс нарыг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн хүлээн авч уулзлаа.

      Уулзалтад шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү болон шүүгчдийн төлөөлөл, Тамгын газрын зарим ажилтнууд байлцав.

     Уулзалтын үеэр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, шүүхийн тамгын газрын бүтэц, зохион байгуулалт, шүүн таслах ажиллагааны талаар товч танилцуулгыг хийж Хуульчдын холбоотой хамтран шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэх бүтээлч ажлууд болон шүүгчдийн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг дээшлүүлэх сургалт, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг саналуудыг дэвшүүлж, харилцан санал бодлоо солилцлоо.

     Мөн түүнчлэн шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаал нь  мэргэжлийн дадлагад тооцохгүй байгаа талаарх асуудлыг хөндөж Хуульчдын холбооны байр суурийг сонслоо.    

     Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн “Та бүхэн бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Бидний тавьсан санал хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахаар болсонд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл,  Тамгын газрын дарга Ш.Жолбарс нарт талархаж байна. Мөн тус шүүхийн түүхт 20 жилийн ой угтсан олон арга хэмжээг хамтран зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна” гэснээр уулзалт  өндөрлөв.  

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

 

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх