•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Дүрэм, журам
    • Шийдвэрийн тойм
    • Шүүгчин ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм

ШИЙТГЭЛИЙН ХУУДАСНЫ ТЕХНИКИЙН ШИНЖТЭЙ АЛДААГ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭД ХАНДАЖ ЗАСВАРЛУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ

     Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.02.27-ны өдрийн 128/ШЗ2023/2001

     Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

     2023.03.21 Процессын тойм-5

     Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос тус шүүхэд хандан “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” 115 дугаар дүгнэлтийг ирүүлжээ.

     Прокурорын дүгнэлтийн агуулгаас үзэхэд, “татварын улсын байцаагч О нь 069074 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч М ХХК-д шийтгэл оногдуулахдаа “Шийдвэрлэх нь” хэсэгт төрийн сангийн дансны дугаарыг бичээгүй орхигдуулсан байх тул шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна” гэжээ.

     Шүүхээс “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн “... шийтгэл оногдуулсан шийдвэрийг ... өөрчлөх үндэслэлтэй” гэдэгт тухайн шийтгэлийн хуудасны хэлбэрт тавигдах техникийн шинжтэй буюу бичилтийн алдаа зэрэг илэрхий алдааг захиргааны хэргийн шүүхэд хандаж засварлуулах агуулга хамаарахгүй. Харин эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийтгэлийн хуудас нь захиргааны акт болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж зааснаар тухайн шийтгэлийн хуудасны илэрхий алдааг засах эрх хэмжээг улсын байцаагчид олгосон байх тул эрх бүхий албан тушаалтанд      Прокурорын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан прокурорын шаардлага хүргүүлэх замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэж дүгнэв.

     Иймд, Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай эрх зүйн маргаан биш байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэдэг үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Санамж:

Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

                             Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх