Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд гэрээт ажилтан шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
Дээд боловсролтой /Эрх зүйч болон мэдээлэл технологийн мэргэжилтэй, архив, бичиг хэргийн сургалтад хамрагдсан бол давуу тал болно./
Компьютерын хэрэглээний программ, принтер, сканер дээр ажиллах чадвартай;
Хариуцлагатай, нягт нямбай, багаар ажиллах болон ажлын ачаалал даах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, идэвх санаачилгатай;
Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет
Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичгийн хуулбар /Архив, бичиг хэргийн анхан болон ахисан түвшний сургалтад хамрагдсан бол баримт бичгийн хуулбар/
Иргэний үнэмлэхийн хуулбар
Цагдаагийн ерөнхий газрын ял шийтгэлтэй эсэх лавлагаа
Гэрээт ажилтнаар ажиллах хүсэлтэй иргэд холбогдох баримт бичгийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор /17.30 цагаас өмнө/ ganerdene@admincourt.gov.mn цахим хаягаар илгээнэ үү.
Анкетын шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй ярилцлага хийж, сонгон шалгаруулна.
Холбоо барих утас: 11-325162, 80075190